Sunday, April 12, 2015

КАБИНЕТИЙН ЗААВАР ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН
ДАРГЫН ТУШААЛ


2015 оны 03 сарын 27 өдөр                Дугаар A/24                               Улаанбаатар хот

                                                                       Заавар батлах тухай


Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5,  “Боловсролын тухай” хуулийн 28 дугаар зүйлийн  281.1.1дэх хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

  1. “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчин бүрдүүлэх заавар”-ыг хавсралтаар баталсугай.

  2. Зааврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сургалт арга зүйн хэлтэс / Ц.Жаргалантуул /-т үүрэг болгосугай.

  3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан НБГ-ын даргын 2011 оны 91 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай


ДАРГА                         Ц.ОТГОНБАГАНА

Нийслэлийн Боловсролын газрын  даргын 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн A/24. дугаар тушаалын  хавсралт

ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН СУРГАЛТЫН
ОРЧИН БҮРДҮҮЛЭХ  ЗААВАР

НЭГ.Ерөнхийзүйл.

  1. Боловсролын стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад шаардлагатай  багш сурагчийн сургах сурах үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагыг хангасан сургалтын орчныг бүрдүүлэхэд энэхүү зааврыг мөрдөнө.
  2. Сургалтын орчин  нь сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын стандарт үндэсний хөтөлбөрийг  хэрэгжүүлэх, , сургалтыг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй удирдан зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, сурах бичиг, хэрэглэгдэхүүн, хэрэгслээр  хангагдсан, багш, сурагчдын ажиллах, суралцах материаллаг,  үйлийн болон, сэтгэл зүйн таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна. 
  1. Сургууль, цэцэрлэгийн гадаад тоглоомын талбай, гал тогоо, анги танхим, ариун цэврийн өрөө, унтлагын өрөө, биеийн тамирын өрөө талбай, хөгжмийн өрөө, коридор, шат, гэрэлтүүлэг, агааржуулалт зэргийг хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн хэрэгцээнд тулгуурлан, хүүхдэд ээлтэй, аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сургалтын орчны стандартад нийцүүлэн бүрдүүлсэн байна.
  1. Энэхүү зааврыг мөрдөхдөө дараах эрх зүйн баримт бичгийг үндэслэл болгоно.
  • Гэгээрлийн сайдын 1996 оны 253-р тушаалаар батлагдсан “Кабинетийн ерөнхий заавар”
  • БСШУ-ны сайдын 2006 оны  413-р тушаалаар баталсан ЕБС-ийн компьютерийн танхимд тавих үлгэрчилсэн шаардлага”
  • БСШУ-ны сайдын 2007 оны 243-р тушаалаар баталсан  “ ЕБС-ийн I-II ангийн орчны загвар”
  • Эрүүл ахуй халдвар судлалын улсын институтын 1995 оны 01-тоот тушаалаар баталсан “Сургалт хүмүүжлийн байгууллагын  үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм”,
  • БСШУ, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56 / 64 дүгээр тушаалаар батлагдсан                “ Сургууль цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”,
  • БСШУ-ны сайдын 2006 оны 236-р тушаалын 1-р хавсралтаар баталсан “ЕБС-ийн сургалтын талаар баримтлах бодлого”,   БШУ-ны сайдын 2013 оны А/327-р тушаалаар баталсан СӨБ-ын сургалтын талаар баримтлах бодлого

ХОЁР. Кабинетэд тавигдах ерөнхий шаардлага

2.1. Сурах сургахуйн шаардлага
2.1.1. Кабинет нь суралцагчдын сурах үйлийн хөгжлийн орчин байна.
2.1.2. Мэдлэг бүтээх  эзэмшихүйн зүй тогтолд нийцсэн суралцахуйн
          үндсэн үйлийг явуулахад чиглэсэн байна.
2.1.3. Суралцагчдад шаардагдах мэдээллийн санг бүрдүүлсэн байна.
2.1.4. Сурагчид хамтран ажиллаж туршилт, ажиглалт, тооцоо судалгаа, нээлт
          хийх, мэдлэг бүтээх орчин бүрдүүлсэн байна.
  1. Сонгосон агуулга, арга зүй, үнэлгээнд харгалзсан сургалтын хэрэглэгдэхүүний нэр төрөл, хүртээмж нь зохистой байна
  2. Сургалтын хэрэглэгдэхүүнийг тогтмол, үр өгөөжтэй хэрэглэж тооцоо судалгааг хийсэн байна
  3. Сургалтад мэдээлэл харилцааны технологийг ашиглах боломж нөхцөл бүрдсэн байна.
  4. Сургалтын хэрэглэгдэхүүн нь сэтгэл зүй, жендэр, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан байна
  5. Кабинетийн системээр хичээллэх боломжийг бүрдүүлсэн байна.

2.2. Эрүүл ахуйн шаардлага
2.2.1. Гэрэлтүүлэг, агааржуулалт, өнгө будаг нь  нь эрүүл ахуйн шаардлага
хангасан байна.
2.2.2. Ширээ сандал, сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн нь
сурагчдын настанин мэдэхүйн онцлогт тохирсон байна.
2.2.3. Кабинетийн хананд байрлуулсан үзүүлэх материалууд, мэдээллийн
самбарууд нь үзэгдэхүйц том үсгээр бичигдсэн, харааны түвшинд тохирсон байна.

2.3. Аюулгүй байдлын шаардлага
2.3.1. Эд зүйл, сургалтын хэрэглэгдэхүүнүүд  өндрөөс унах, гал түймэр гарах, химийн хорт бодист хордох, цахилгааны эх үүсвэр зэргээс үүсэх аюулаас бүрэн хамгаалагдсан байна. 
2.3.2. Кабинетэд осол аюулгүй ажиллах журмыг гаргаж сурагчдад танилцуулсан байна.
2.3.3. Сургалтын хэрэглэгдэхүүнийг суралцагчдын эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй материалаар хийсэн байна.

2.4. Гоо зүйн шаардлага
2.4.1. Кабинетийн хана, тааз, шал болон хананд байрлуулсан эд хогшил үзүүлэх материалуудын өнгийн зохицол гоо зүйн шаардлагад нийцсэн байна.
2.4.2. Сургалтын хэрэглэгдэхүүний хийц, хэлбэр, дүрс, байршил, үзэмж нь гоо зүйн мэдрэмж төрүүлэхүйц байна.

ГУРАВ.Ерөнхий боловсролын сургуулийн кабинетэд гэрчилгээолгохшалгуурууд

үзүүлэлт
шалгуур


3.1.
Тухайн хичээлээр сурагчдад шаардагдах мэдээллийн болон сургалтын хэрэглэгдэхүүний сан, үзүүлэн таниулах / бодит зүйлс,дуураймал зүйлс, дүрсэлсэн зүйлс, дэлгэцийн зүйлс, бичмэл зүйлс/, туршилт, судалгааны болон бие даан ашиглах материалууд, сурагчийн лавлах (цаашид сургалтын сан гэх)
  • Сургалтын сан нь сурагчдын нас сэтгэхүй танин мэдэхүйн онцлогт тохирсон байдал
  • Сургалтын сан нь хичээлийн агуулга арга зүйд нийцсэн байдал
  • Багаар болон бие даан ашиглах боломжтой эсэх
  • Мэдлэг бүтээх үйл ажиллагаанд ашиглахуйц болсон эсэх
  • Туршилт судалгааны багаж төхөөрөмжийн осол аюулгүй шаардлага хангасан байдал
3.2.
Лаборатори-кабинетийн багаж хэрэгслүүд /зориулалтын ширээ сандал, үзүүлэх болон туршлагын багаж, дадлага ажлын багажууд, цахилгааны тоног төхөөрөмж, туслах багаж хэрэгслүүд, хөгжмийн зэмсгүүд, сургалтын техник хэрэгслүүд
  • Тухайн хичээлийн агуулгад нийцсэн байдал
  • Сурагчдын мэдлэг бүтээх үйл ажиллагаанд тохирсон байдал
  • Осол аюулгүй ажиллах шаардлага хангасан байдал
  • Эрүүл ахуйн шаардлага хангасан байдал
  • Бүрэн бүтэн байдал
3.3.
Ном хэвлэл, сурах бичиг, гарын авлага, арга зүйн зөвлөмжийн бүрдлүүд
  • Мэдээллийн эх үүсвэр олж авахуйцаар агуулгад нийцсэн байдал
  • Товьёог, тэмдэглэл хийж ашиглахад хялбар , тодорхой болгосон байдал

3.4.

Бүлэг сэдэв болон нэгж хичээлээр үнэлэх үнэлгээний даалгаврын сан

  • Бүлэг сэдэв, нэгж хичээлийн зорилго, зорилтыг үнэлэхэд чиглэсэн эсэх
  • Суралцагчийн танин мэдэхүйн түвшинд тохирсон байдал
  • Даалгаврын сангийн хувилбар, сонголтын боломж
  • Үнэлгээ хийх аргачлал тодорхой эсэх

3.5.

Нэгжхичээлийнхөтөлбөрүүд

  • Тухайн ангийн хөтөлбөрүүдийг бүрэн хийсэн байдал /хэдэн хувьтай байгаа/
  • Хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасан байдал
  • Хөтөлбөрийн хэрэгжилт, сайжруулалт
3.6.
Кабинет ашиглалтын байдал

  • Тогтмол ашиглах боломж, ашиглалт
  • Ашиглалтын дэвтрийн хөтлөлт
  • Баяжилт
3.7
Кабинетаас явуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, биелэлт , үр дүн ( жил, улирлаар)

  • Кабинетээс зохион байгуулж байгаа ажлын тоо, чанар, хүртээмж
  • Эрэлт хэрэгцээг харгалзан зохион байгуулж байгаа ажлын үр өгөөж
3.8.
Сургалтынхэрэглэгдэхүүнийбүртгэл,судалгаа
  • Бүртгэл судалгааг хагас , бүтэн жилээр хийсэн байдал
3.9.
Кабинетийндүрэм

  • Дүрмийн агуулга нь үйл ажиллагаанд нийцсэн байдал
3.10.
Сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглах зааварчилга
  • Ашиглах зааварчилгааг ил тод ойлгомжтой байдлаар хийсэн байдал, түүний мөрдөлтөд анхаарч ажиллах нөхцөл байдал

ДӨРӨВ. Кабинет байгуулах, гэрчилгээжүүлэх
4.1. ЕБС-д бага анги, түүх, газар зүй, нийгэм, иргэншил, иргэний боловсрол,  монгол хэл, уран зохиол, монгол бичиг, гадаад хэл (орос хэл, англи, япон, хятад, герман г.м.), физик, мэдээлэл зүй, хими, биологи, байгалийн ухаан, эрүүл мэнд, математик, технологи, хөгжим, биентамир, дүрслэх урлаг зэрэг  кабинетууд байж болохоос гадна зарим хичээлийн нэгдмэл кабинет байж болно.
4.2. Кабинет нь тусгай код дугаартай байна.

Кабинетийн нэр
код
1
Бага анги
01
2
Түүх, газар зүй, нийгэм, иргэншил, иргэний боловсрол
02
3
Биеийн тамир - чийрэгжүүлэлт, спорт сурталчилгааны төв
03
4
Монгол хэл, уран зохиол, монгол бичиг
04
5
Гадаад хэл (орос хэл, англи, япон, хятад, герман г.м.)
05
6
Физик, мэдээлэл зүй
06
7
Хими, биологи, байгалийн ухаан, эрүүл мэнд
07
8
Математик
08
9
Технологи, дүрслэх урлаг
09
10
Хөгжим
10


4.3. Кабинетийг сургуулийн сургалтын бодлого, хөтөлбөрт үндэслэн сургуулийн захирлын шийдвэрээр байгуулна.
4.4. Кабинет хариуцах багшийг Заах аргын нэгдлийн саналыг үндэслэн захирлын тушаалаар томилно.
4.5. Энэ зааврын 2 ба 3-т заасан шаардлагын дагуу үнэлж  80-аас дээш хувиар  хангасныгнотолж сургуулийн захирал сургалтын менежерийн хамт гарын үсэг зурж дүнг, албан  хүсэлтийн хамттухайн хичээлийн жилийн 10 сард НБГ-т ирүүлнэ..
4.6.Жил бүрийн 10 сард кабинетийг магадлан  шалгаж 11 дүгээр сард баталгаажсан кабинетийг НБГ-ын даргын тушаалаар баталж гэрчилгээ олгоно.
4.7. Шаардлага хангаагүй кабинетыг шалгуулахаар хүсэлт ирүүлсэн тохиолдолд 2 жилийн хугацаанд дахиж шалгахгүй.
4.8. Кабинетийг 2 жил тутамд НБГ-аас дахин шалгаж гэрчилгээг шинээр олгох эсвэл гэрчилгээг хураан авна.
4.9. Кабинетийг  жил тутамд сургуулийн захирлын тушаалаар батлагдсан ажлын хэсэг шалгаж дүгнэлт гаргана.
4.10. Хичээлийн кабинет хариуцагчийг өөрчлөх шаардлага гарвал сургуулийн  захиргааны шийдвэрийг үндэслэн жил бүрийн 11  дүгээр сард НБГ-аас гэрчилгээг сольж олгоно.
4.11. Дээрх шаардлагуудыг хангахгүй байгаа болон баяжилт хийгээгүй кабинетийн гэрчилгээг  сургалтын менежерийн санал, тухайн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр хүчингүй болгоно
                                                         ---о0о---

Wednesday, March 25, 2015

Багш нар цахим хичээлүүдээ блогд байршууллаа.


  1. Англи хэлний багш:Б.Соёл-Эрдэнэ, Монгол хэлний багш Б.Энхмэнд нар "Weather-Цаг агаар" сэдвээр бататгал хичээл 
  2. Биеийн тамирын багш:Ч.Рэнчинмядаг "Үндэсний бөх" сэдвээр бүх ангид ашиглах хичээл
  3. Монгол хэлний багш:Д.Нандинцэцэг, Б.Цэвэлсүрэн нар 7-р ангид "Үйл үг" хичээл
  4. Бага ангийн багш:Ц.Энхбаяр 4-р анги математикийн "Хэмжих нэгж" хичээл
  5. Бага ангийн багш:Б.Ууганбаяр, Б.Сумъяасүрэн нар иргэний боловсрол 1-р анги "Шувуудын баяр" хичээл
  6. Англи хэлний багш:З.Байгалцэцэг 6-р анги 10 хичээл "I am playing chess" хичээл
  7. Бага ангийн багш: Г.Мөнхгэрэл 1-р анги "Баяр сольж нэмэх" хичээл
  8. Бага ангийн багш:А.Нүржигтуяа 4-р анги "Олон оронтой тооны үржих үйлдэл" хичээл
  9. Бага ангийн багш:Д.Ариунболор 5-р анги "Оньсого" хичээл
Дээрх хичээлүүдийг блогдоо байршууллаа. Та бүхэн үзэж, мэдлэгээ бататгаж, татаж авч ашиглаарай.

Thursday, March 5, 2015

"Бутархай мөнгөний аян" өрнүүллээ

Говьсүмбэр аймгийн 2-р сургуулийн хамт олон/нийт 57 багш ажилчид/-тай. Ингээд Ч.Сувд-Эрдэнийн эмчилгээний зардалд 1 өдрийн цалингаа хандивлахаар боллоо.
ТА БҮХНИЙ ЧИН СЭТГЭЛИЙН ХАНДИВ
МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БОЛСОН
БЯЦХАН ОХИНД ЖИГҮҮР ХАЙРЛАХ БОЛТУГАЙ
Ч.Сувд-Эрдэнийн эмчилгээний зардалд хандив болгож 2-р сургуулийн нийгмийн ажилтан, Сурагчдын оролцооны бүлгийн чиглүүлэгч багш, сурагчид "Бутархай мөнгөний аян"-г өрнүүлж ард иргэдээс 5 чиглэлд хуваагдан нийт 328360 төгрөгийг хуримтлууллаа. Хандив өгсөн нийт хүмүүстээ баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Tuesday, March 3, 2015

ЭЛЭГ НЭГТ ГОВЬСҮМБЭРЧҮҮД МИНЬ ЭЭ!!! ТУСЛАМЖИЙН ГАРАА ХАРАМГҮЙ СУНГААЧ

ТУСЛАМЖИЙН ГАРАА ХАРАМГҮЙ СУНГААЧ

Чинбат овогтой Сувд-Эрдэнэ нь 2006 оны 04 сарын 28нд Говьсүмбэр аймагт айлын дундах охин болж мэндэлсэн. Одоогоор Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р сургуулийн 3а ангид суралцдаг. 9 настай. Ам бүл 5. Аав Чинбат нь хувиараа хөдөлмөр эрхлэдэг. Ээж Гантуяа нь Шуудан үйлчилгээний нягтлан ажилтай. Дүү Танан нь 2 настай гэртээ байдаг. Эгч Номин-Эрдэнэ нь 2-р сургуулийн 9-р ангид суралцдаг.
Ч.Сувд-Эрдэнэ нь IQ, математикийн олимпиадад амжилттай оролцож, зураг зурах, бүжиглэх, дуулах авьяастай, 3 жил дараалан онц үнэлгээтэй суралцаж байгаа сургуулийн тэргүүний сурагчийн нэг юм.
Ч.Сувд-Эрдэнэ нь 2015 оны 01 сараас эхлэн өвчний шинж тэмдэг илрэн толгой нь байнга өвддөг болоод 3 сарын хугацааг өнгөрүүлж байна.
Өвчний шалтгааныг тодруулахад тархины хавдар гэсэн оноштойгоор 2015 оны 03 сарын 12нд Тайланд улсын “Бумрунград” Олон Улсын эмнэлэг рүү эмчилгээнд явах болсон тул эмчилгээний зардал 35-40 сая төгрөг шаардлагатай болсон тул та бүхэн тусламжийн гараа сунгана уу.
ТА БҮХНИЙ ЧИН СЭТГЭЛИЙН ХАНДИВ
МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БОЛСОН
БЯЦХАН ОХИНД ЖИГҮҮР ХАЙРЛАХ БОЛТУГАЙ.

Үндсэн сургалтад оролцох багш нар онлайн сургалтад хамрагдна уу.

эх сурвалж мэдээллийг
http://www.itpd.mn
Үндсэн сургалтад хамрагдах багш нар онлайн сургалтад оролцож байгаа билээ. Танхимын сургалтад ирэхээс 15 хоногийн өмнө онлайн сургалтад хамрагдах юм. Одоогийн байдлаар 5 дахь жилдээ ажиллаж буй багш нарын онлайн сургалтууд эхлээд байна.

"Багшийн цахим кампуст" энд дарж холбогдоорой.

“Багшийн цахим кампус” онлайн сургалтын системд суралцагчид нь дараах нэр ба нууц үгээр нэвтэрч орно.

Холбогдох нэр: мэргэжлийн код+сургалтын төрөл+цахим шуудангийн хаяг

Нууц үг: Bagsh#+регистрийн дугаарын тоонууд

Цахим шуудангийн хаяг нь онлайн бүртгэлд бүртгүүлэхдээ өгсөн хаяг юм.

Жишээ нь:

Холбогдох нэр: 10205muugii_85@yahoo.com

Нууц үг: Bagsh#85062531

Багшаар ажиллах эрхийн шалгалтад бүртгүүлэхийг хүсэгчид shalgalt.itpd.mn сайтаар хандана уу. Холбогдох утас 70140056, 77100056

Багшаар ажиллах эрхийн шалгалтад бүртгүүлэхийг хүсэгчид shalgalt.itpd.mn сайтаар хандана уу. Холбогдох утас 70140056, 77100056

Багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэлийн систем http://shalgalt.itpd.mn/ цахим хуудас нь 2015 оны 3-р сарын 2-ны 22:00 цаг хүртэл өдөр, шөнийн 24 цагт бүртгэж байгааг анхаарна уу.

Sunday, February 22, 2015

Монгол хэл бичгийн шалгалтад 400-аас дээш оноо авсан тохиолдолд ЭЕШ-д орох эрхтэй болно

Элсэлтийн Ерөнхий  Шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан БСШУЯ, Боловсролын үнэлгээний төв хамтран мэдээлэл хийлээ.
ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 09.00 цагт эхэлсэн бөгөөд  дөрөвдүгээр сарын 20-ны орой 18:00 цагт дуусах юм байна. Зохион байгуулагчдын зүгээс бүртгэлийн  хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болохыг хэлж байлаа.
 Энэ жилээс эхлэн Шалгуулагч нь Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж 400 ба түүнээс дээш  оноо авсан тохиолдолд ЭЕШ-д орох эрхтэй болж байгаа ажээ.

БҮТ-ийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга А.Ганбат “Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 02 сарын 02 өдрийн 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургууль, коллежид элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч бүр  Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгч байгаа.
Энэ жилээс тус шалгалт нь бусад шалгалтад орох эрхийг үүсгэж байгаа юм.
МХБ-ийн шалгалтын бүртгэлийг БҮТ автоматаар хийх бөгөөд уг урьдчилсан шалгалтыг гуравдугаар сарын 21-нд зохион байгуулна” гэлээ.
Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын батламж нь хүчинтэй оролцогчдын хувьд  өнөөдрөөс эхлэн ирэх сарын 10-ны хооронд www.eec.mn  сайтаар хандан Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарийг авч заавал МХБ-ийн шалгалт өгснөөр Их, дээд сургуульд элсэн орох боломжтой болох ажээ.

Бүртгүүлэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна
  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Шалгалтын хураамжийг интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн мастер болон виза карт.
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчилсэн баримт бичиг.
  • Гадаадад бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн ЭЕШ- д бүртгүүлэхдээ төгссөн сургуулийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ, боловсролын бичиг баримтыг БСШУЯ-аар баталгаажуулж, БҮТ-д ирж бүртгүүлнэ.
  • Шалгуулагч нь бүртгүүлсэн үүрэн телефоны дугаараа ашиглан өөрийн мэдээллийг SMS үйлчилгээгээр авах боломжтой. /нууц дугаар, бүртгэлийн дугаар, шалгалтын хуваарь, суудлын хуваарь, дүнгийн мэдээлэл/
  • Шалгуулагч шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д хандана.
  • ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж карт 700 төгрөг (цаашид хамтад нь шалгалтын хураамж гэх) байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.
  • ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 70 хувийг эргүүлэн олгох ба бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтад ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй.
  • Бүртгүүлсний дараа бүртгэлийн хуудсыг хэвлэж сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагч Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ыг хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулан баталгаажуулж авна.  
ЭЕШ-ын хугацаа, зохион байгуулалт
 Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2015 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.
  • Энэ онд төгссөн шалгуулагч төгсөж буй сургуулийнхаа харьяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.
  • Өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг/хот/-ын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. 
  • Мэдээллийн эх сурвалж http://www.ikon.mn/n/eby