ЗӨВӨЛГӨӨ

Фэйсбүүкээ хэрхэн Монгол хэлтэй болгох вэ ?
https://www.facebook.com/?fref=ts&sk=translations Хэрвээ Монгол хэл гэсэн сонголт байхгүй бол энэ линклүү орж Монгол хэлээ сонгоод дахин оролдоод үзээрэй

Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх 10 арга
1.     Хөгжмийн хичээл
Хөгжмөөр хичээллэдэг хүүхдүүдийг  хичээллэдэггүй хүүхдүүдтэй харьцуулхад IQ илүүтэй  байгаа нь илэрчээ. Ер нь хөгжим хүүхэд төдийгүй бүх насныхны тархины ажиллагаанд тустай.
2.     Дасгал хөдөлгөөн
Дасгал хөдөлгөөн байнга хийж, биеийн зөв хөгжилтэй байх нь тархийг бас хөгжүүлдэг. Судалгаагаар дасгал хийсний дараа хүмүүс шинэ үгсийг 20% хурдан цээжилж байжээ.
Гурван сар тогтмол дасгал хийсний дараа  тархины ой тогтоомжийн  хэсэгт цусан хангамж нэмэгдсэнээр суралцах чадвар 30% өссөн тогтоогдсон.
3.     Уншиж өгөх бус түүнтэй хамт унш
Уншиж сураагүй хүүхдэд  зөвхөн ном уншиж өгөх нь үр дүнтэй. Харин зэрэгцэж унших буюу уншиж байгаа үгэнд хүүхдийнхээ анхаарлыг хандуулвал цаашдаа хурдан уншиж сурдаг.
4.     Нойр дутагдвал хүүхдийг тэнэг болгодог
Нэг цагийн дутуу нойр 6-р ангийн хүүхдийг  4-р ангийн хүүхэд шиг болгодог. Нэгэн эрдэмтний хэлснээр “1 цагийн дутуу нойр 2 жил юу ч суралцаагүй, таньж мэдээггүй өнгөрөөсөнтнэй тэнцэнэ” гэжээ. Тиймээс хүүхдийг сайн унтуулж амрааж  байх маш чухал.
5.     Хувийн сахилга батгүй бол өндөр  IQ-ийн өндөр хэрэг байхгүй
Хэчнээн оюуны өндөр  хөгжилтэй байлаа ч хувийн сахилга бат, зохион байгуулалтгүй бол амьдралд амжилт олохгүй. Тиймээс хүүхдийнхээ сахилга бат, хувийн зохион байгуулалтанд онцгой анхаарах хэрэгтэй.
6.     Суралцах бол идэвхэй процесс
Аливаа зүйлийг сурахад сонсох хангалтгүй. Харин хийж үзэж суралцвал тархи илүү сайн хүлээж авдаг. Үүнд гуравны хоёрын зарчим чухал. Өөрөөр хэлбэл суралцахдаа 30%-д нь уншиж 70%-д нь дасгал хийж шалгаж байх нь зөв.
7.     Зөв цагт баярлуулах
Судалгаагаар кофейн болон чихэр нь тархийг идэхжүүлдэг нь батлагдсан. Тиймээс хүүхдээ хичээл хийж байхад нь эсвэл түр завсарласан үед нь амттан өгч баярлуулбал  том шагнал болохоос гадна тархины ажиллагааг нь идэвхжүүлдэг.
8.     Аз жаргалтай хүүхэд амжилт авчирна
Сэтгэл дүүрэн, аз жаргалтай өссөн хүүхэд том болоод ажил амьдралдаа мөн амжилттай байдаг. Үүний үндэс нь аз жаргалтай гэр бүл , эцэг эх. Тиймээс хүүхдийнхээ ирээдүйг бүтээхээ өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй.
9.     Хүрээллийн асуудал
Хүүхдийн тань суралцах чадвар хамт сурдаг, хамт дотуур байрны өрөөнд суудаг хүүхдүүдээс хамаардаг. Судалгаагаар сурлага муутай хүүхдийг сайн сурлагатай  хүүхэдтэй нэг өрөөнд хэсэг амьдруулахад оюуны чадвар нь нэмэгдсэн үр дагавар гарчээ.
10.  Тэдэнд итгэл үзүүл

Хүүхдээ тэднээс ухаалаг гэдэгт итгэж байгаагаа харуулбал хүүхдийн тань суралцах чадвар нэмэгддэг. Судалгаагаар эрдэмтэд нэг ангийн хүүхдээс  санамсаргүйгээр хэсэг хүүхэд сонгоод тэднийг онцлон бусдаасаа илүү суралцах чадвартай болохыг нь дуулгажээ. Үүнээс өөр ямар ч арга хэмжээ авсангүй  орхисон байна. Харин хичээлийн жил дуусахад нь шалгахад тэдний 30%-нх нь iQ 22 оноогоор нэмэгдэж, бусад нь доод тал нь 10 оноогоор ахисан байжээ.

No comments:

Post a Comment