2015-02-05
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумны 2 дугаар сургуульд гамшгийн
эрсдэлийг үнэлгээ хийснээр
v Сургуулийн
удирдлага, багш, ажилчид, сурагчдад гамшгийн эрсдэлийг олж илрүүлэх, үүнийг
бууруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлж сургах
v Гамшгаас
хамгаалах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх
v Сургуулийн
гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө өөрийн дотоод хэрэгцээ шаардлагадаа тохируулан
бодитоор төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 30 багш, ажилчид, эцэг, эхэд “Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг
хангах” нь сэдэвт сургалтыг нийгмийн ажилтан Гарамсүрэн, ДЗОУБ-тай хамтран
зохион байгууллаа.
Багш, эцэг эх сургалтанд хамрагдсанаар гамшиг, аюулт
үзэгдэл, эмзэг байдал, чадавхийн талаар ойлголт мэдээлэлтэй болж, гамшгаас
хангах бэлэн байдлыг хэрхэн хангах, сургуулийн гамшгийн төлөвлөгөөг хэрхэн
хийдэг талаар мэдлэг мэдээлэлтэй болсон.
Мөн эцэг, эх, багш ажилчид 3н багт хуваагдан хичээлийн
1,2-р байр, спортын залны эрсдэлийг үнэлж, тухайн газруудын зураглалыг гаргасан.
Үүнд: 2-р сругуулийн Нийт 25 гаруй эрсдэлийг олж илрүүлсэн байна.
Сургуулийн гамшгийн эрсдэлийг үнэлснээр сурагч, багш ,
ажилчдыг бие мах бодийн гэмтэл, хохирлоос хамгаалах, сурагчдын боловсролын
хэвийн, тасралтгүй байдлыг хангах мөн тэдэнд аюулгүй амьдрах арга ухааны соёл,
дадлыг эзэмшүүлэх үйл ажиллагаа юм.
Сургуулийн дотор болон гадаад орчны аюулт үзэгдэлд өртөж
болохуйц эрсдэлтэй газруудыг тодорхойлох, мөн аюулт үзэгдэл тохиолдсон үед
болон өдөр тутам гарч болзошгүй ахуйн аюул, эрсдэлийг илрүүлэх зорилгоор үнэлгээ хийж зураглал гаргадаг, сургуулийн
сурагчид, багш, ажилчид, эцэг эхчүүдийн оролцоотой эрсдэл, аюулыг үнэлэхийн ач
холбогдлыг таниулж, ойлгуулдаг аргачлал юм.
No comments:
Post a Comment