Оюуны эрэл оюутны холбооны оюутан залуучуудын “Шинэ
дэвшил баг”-ийн 4 гишүүн манай сургууль дээр 2015 оны 01 сарын 28-30ны хооронд
3 хоног хамтран ажиллаа. Оюутнуудтай нийгмийн ажилтан 3 өдрийн ажлын
төлөвлөгөөг гарган сургуулийн захирлаар батлуулан ажиллав.
Оюутнуудын зохион явуулах ажлын чиглэл нь:
·
Лекц/6-12р
ангиудад/
·
3н
төрлийн төсөл хэрэгжүүлэх/6-12р ангиудад
·
Гар
зураг, эссэ бичлэгийн, илтгэлийн тэмцээн зохион явууллаа.
ЛЕКЦИЙН ҮЙЛ ЯВЦЫН ТУХАЙ
“Шинэ дэвшил” багийн гишүүд манай сургуулийн 6-12р ангийн сурагчдад 6
төрлийн лекцийг нийт давхардсан тоогоор 304 сурагчдад зөвөлгөө мэдээлэл,
ухаарлыг хайрласан, мэргэжилээ сонгоход нь хэрэг болох мэдээллийг өгч чадсан.
v
“Шинэ дэвшил” багийн Д.Хулан, Б. Хувьтөгөлдөр
нар” Цагаан баавгайн үг” лекцэнд 6,7-р ангийн 46 сурагчид хамрагдсан.
v
“Шинэ
дэвшил” багийн Э.Бат-Эрдэнэ “Хүний үнэ цэнэ” лекцэнд 8,9-р ангийн 53 сурагчид
хамрагдсан.
v
“Шинэ
дэвшил” багийн Д.Хулан, Б. Хувьтөгөлдөр нар” “Хорт зуршил” лекцэнд 8,9-р ангийн
45 сурагчид хамрагдсан.
v
“Шинэ
дэвшил” багийн Э.Бат-Эрдэнэ “Мэргэжил сонголт” лекц 12р ангийн 23 сурагч
хамрагдсан.
v
“Шинэ
дэвшил” багийн Э.Бат-Эрдэнэ , Буянхишиг нарын “Эерэг сэтгэлгээ” лекцэнд 10-11р
ангийн 72 сурагч хамрагдсан.
v
“Шинэ
дэвшил” багийн Э.Бат-Эрдэнэ , Буянхишиг нарын “Хайрцган доторх амьдрал” лекцэнд
10-12р ангийн 65 сурагч хамрагдсан.
ТӨСЛИЙН ҮЙЛ ЯВЦЫН ТУХАЙ
- “Шинэ дэвшил” багийн Д. Хулан , Б.Хувьтөгөлдөр 6,7-р
ангийн 45 сурагчтай хамтран “100₮-ний хүч” төслийг амжилттай зохион байгуулан 67,950
төгрөгийг цуглуулсан. Иргэдийн хандивласан мөнгөөр гурил 25кг, гоймон 2ш, угаалгын нунтаг 1ш, ариун цэврийн цаас 3ш,
саван 3ш, будаа 5кг, боорцог, чихэр, давс, ургамалын тос авч 7а ангийн сурагч
Болортуяагийн аав болох Борхүүгийнд очиж
туслав. Борхүү нь 72 настай. Охинтойгоо хоёулахнаа амьдардаг.
-
Э.Бат-Эрдэнэ 8,9-р ангийн 25 сурагчтай
хамтран “Сэтгэлийн дэм” төслийг амжилттай зохион байгууллаа. Говьсүмбэр аймгийн өндөр настан Ц.Норжмаа эмээгийнд очиж гэр орныг нь
цэвэрлэж, түлээ мод хаглаж, 40 литр ус авч, хашааны хог, таамбарыг нь цэвэрлэн
өгч сэтгэлийн дэм үзүүлэв. Эмээгийн хувьд 86настай, охин нь 63 настай
хоёулахнаа амьдардаг байв.
-
Б.Хувьтөгөлдөр,
Д. Хулан 10-р ангийн 8 сурагчтай хамтран
“Сэтгэлийн цай” төслийг ажилттай зохион байгууллаа. Гадаа хүйтэнд ажиллаж буй хүмүүст сэтгэлээсээ чанаж ирсэн
аарцаа уулган ажлын эрч хүч өглөө.
УРАЛДААН, ТЭМЦЭЭНИЙ ҮЙЛ ЯВЦЫН ТУХАЙ
- Эх орондоо эзэн байж Жинхэнэ удирдагч, удирдагч
хоёрын ялгаа
нь юу байдаг вэ ? Ялгааг олж харсанаар ирээдүйн монгол улсаа хэрхэн
өөрчилж ямар хувь нэмэр оруулах, асуудлыг олж яаж шийдэх вэ? Талаар 10-12р ангийн 15 сурагч хамрагдсан. Нийт 12 сурагч оролцов. 1-р байранд 12а Алтанчимэг, 2-р байранд 12а
Ариунтөгс, 3-р байранд 11б Жаргалбат нар шалгарав. Шалгаруулалтыг Нийгмийн багш
Мөнхдэлгэр багштай шүүн явууллаа.
-
Дунд ангийн сурагчдад ёс зүй,
ухамсар сэтгэлгээнд эерэг нөлөө үзүүлэх, эх орондоо хэрэгтэй зорилготой, хувь
хүн болон төлөвшихөд нь дэмжих зорилгоор “ Миний мөрөөдөл” сэдэвт гар зургийн
уралдаанд 6-7р ангийн сурагчид хамрагдаж нийт 24н бүтээл ирсэн. Үүнээс 1-р байр
6а Б.Хулан, 2-р байр 7б Тэгшжаргал, 3-р байр 7а А.Ариунчимэг нар шалгарч
өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.
-
Сурагчдын цаашдын зорилго,сургууль төгссөний дараа нутаг
орондоо оруулах хувь нэмэр,орон нутгийн хөгжлийн талаарх санал сэтгэгдлийг
хуваалцах зорилгоор “Миний хүсэл мөрөөдөл” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд 8-9р
ангийн сурагчид хамрагдаж, 20 бүтээл ирсэн. Үүнээс 1-р байр 9а У.Урангоо, 2-р
байр 9а Г.Оюунболор, 3-р байр 9а
Р.Лүнгрэгжамцан
нар амжилттай оролцож өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.
No comments:
Post a Comment